Windows 10 үйлдлийн системд монгол бичгийн гар нэмэх

Монгол бичгээр шивэхэд/бичих/ ямар нэг гар суулгах шаардлагагүй. Учир нь Windows үйлдлийн системд бараг* бүх хэлний гар байдаг бөгөөд гагцхүү та өөрт хэрэгтэй хэлээ хэрэглэх жагсаалтдаа нэмэх хэрэгтэй юм.

Windows 10

1. Тооцоолуурынхаа Settings буюу Тохиргоо хэрэглүүрийг нээнэ. [Дэлгэцийн зүүн доод(ихэвчлэн) буланд байрлах цонх дээр хулганыхаа баруун товчийг дарж Settings-рүү орно]
 2.  Settings хэрэглүүрээс Time & Language цэсийг сонгоно
3. Одоо зүүн хэсгээс Language цэсийг сонгоод Add a Language товчийг дарна
4. Эхлээд хайлтын хэсэгт "mongolia" гэж хайна /хашилтгүй/. Илэрцээс ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ гэснийг сонгоод Next товчийг дарна.
5. Хэрэв та тооцоолуураа бүрэн Монгол хэлтэй болгохын хүсвэл А хэсэгт буй цонхыг чагтлах хэрэгтэй. (Хэрэв чагтлавал таны үйлдлийн систем, зарим хэрэглүүрүүд кирилл монгол хэлтэй болохыг анхаарна уу.)
Install товчийг дарснаар та монгол бичгийн гартай боллоо.
Үүнээс хойш та Alt+Shift эсвэл ⊞Цонх+Space товчны хослолоор гараа өөрчлөх боломжтой.

Хэрэв та монгол бичгээр шивэж/бичиж/ сурах гэж байгаа бол доорх нийтлэлийг уншаарай.
Цахимд хэрхэн монгол бичгээр бичих вэ?

Post a Comment

0 Comments