Цахимд хэрхэн монгол бичгээр бичих вэ?

Хэрхэн цахим орчинд монгол бичгээр бичих вэ?
Хүмүүс монгол бичгээр гоё гоё нийтлэл бичээд л, харин та л хоцроод байгаа юм биш биз? Тэгвэл одоо нэгийг биччихье.
Та цахимд монголоор бичихийн тулд монгол бичиг мэддэг байх шаардлагатай.
Голцуу тооцоолуур буюу компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл.
Ерөнхий
1. Орхиц
2. Дагавар/Нөхцөл
3. Гадаад үг
4. Нийтлэл бичих

Ерөнхий

Цахимд монголоор бичих нь үзэг цаас нийлүүлж бичихээс арай өөр. Та цахимд бичихдээ үсгийн эхэн, дунд, адагт орох талаар анхаарах огт шаардлагагүй бөгөөд компьютер(цаашид тооцоолуур гэх) тань таны өмнөөс бүгдийг зохицуулах болно. Бичиж сурахын өмнө өөрт тохирсон гарын байрлалтай байх нь чухал. Энэхүү хичээлд Windows үйлдлийн тогтолцооны монгол бичгийн гарын байрлалыг хэрэглэх болно.(Зураг 1). Мөн танд Google корпорацын бүтээсэн "Noto Sans Mongolian" тигийг ашиглахыг санал болгоё (ТАТАХ). Учир нь үүнээс өөр алдаа мадаггүй тиг бараг үгүй. (Миний туршиж үзсэн ашиглаж болохуйц тигүүд - 'Mongolian Writing' болон 'Mongol Garchag')
Зураг 1. Гэгээ хэрэглүүрийн Windows гарын байрлал. (Credit: ГЭГЭЭ)
Зураг 1б. Гэгээ хэрэглүүрийн энгийн гарын байрлал, хувилбар 1.6-с хойшхи (Credit: ГЭГЭЭ)


Монгол бичгийн үл үзэгдэх зохицуулагчид :

  • MVS (Mongolian Vowel Selector) Эгшигийн хувилбар сонгогч - Орхиц бичихэд хэрэглэгддэг
  • NNBSP (Narrow Non-Break space) Холбогч зай - Дагавар, нөхцөл бичихэд хэрэглэгддэг
  • FVS (Free Variation Selector) Чөлөөт хувилбар сонгогч - Үсгийн хувилбаруудыг хүчээр өөрчилдөг. (FVS1, FVS2, FVS3 гэх гурван төрөлтэй.)
  • ZWJ (Zero Width Joiner) Үл үзэгдэгч холбогч - Товчхондоо хэрэггүй. (Үг)Үсгүүдийг залгана. [Зөв тигт үүнийг хэрэглэх шаардлага гарахгүй гэж бодож байна]
Та хэрэв гар утаснаас энэхүү нийтлэлийг уншиж байгаа бол энэ нийтлэл танд тус болохгүй байх гэдгийг хэлэх нь зүйтэй. Учир нь ухаалаг утасны ихэнх монгол бичгийн гарнууд үг санал болгодог, нөхцөлийг автоматаар зохицуулдаг болсон. (Multiling O Keyboard хэрэглэж буй хүмүүс энэ нийтлэлийг уншихад илүүдэхгүй.)

Монгол бичгийн гар, компьютер дээр ерөнхийдөө латин галигтайгаа адилхан байрладаг. Цөөн хэдэн товч л зөрөх байх. Жишээ нь : [Товч-латинаар] - кирилл галиг; [q]-о, [v]-у, [o]-ө, [u]-ү, [x]-ш

Орхиц

Орхиц бичихийн тулд MVS гэх зохицуулагч ашиглах хэрэгтэй. Орхиц = Гийгүүлэгч + MVS + эгшиг. MVS зохицуулагчийн гийгүүлэгч болон эгшигийн дунд бичих хэрэгтэй.
Дараах жишээнүүдийг харна уу.(Зураг 2.1)
Зураг 2.1 Орхиц бүтээх зохицуулагч MVS-ыг ашигласан жишээнүүд.


MVS зохицуулагчийг хэрхэн гаргах вэ? Та Shift + Хасах товчны хослолын хэрэглэж MVS зохицуулагчийг гаргана. (Зураг 2.2)
Зураг 2.2

Дагавар/Нөхцөл

Энэ удаад NNBSP гэх зохицуулагчийг ашиглана.
Анхаарах зүйл : "ду", "дур" нөхцөлийг залгахдаа зөвхөн 'у' болон 'ү' үсэг ашиглах хэрэгтэй. Хэрэв '' эсвэл '' үсэг ашиглавал ду, дур биш ту, тур нөхцөл болчихно.
NNBSP зохицуулагчийг дагавар, нөхцөлийн өмнө бичих хэрэгтэй. NNBSP + (дагавар/нөхцөл)
Дараах жишээнүүдийг харна уу. (Зураг 3.1)
Зураг 3.1 Дагавар, нөхцөлийн өмнө ордог зохицуулагч NNBSP-ыг ашигласан жишээнүүд.
Та NNBSP зохицуулагчийг гаргахын тулд өөрийн гарын хасах товчийг дарахад л хангалттай. (Зураг 3.2)
Зураг 3.2

Гадаад үг

Гадаад үгийн "н" үсэг

Гадаад үгт орсон "н" үсэг ямагт дусалтай бичигддэг. Үүнийг цахимд бичихийн "н" үсгийн араас FVS3 зохицуулагчийн оруулах хэрэгтэй. "н" + FVS3. Noto Sans Mongolian тиг гадаад "н" үсэгт автоматаар нуруу нэмдэг нь магтууштай (Зураг 4.2). Сайн ажиллажээ Google.
Учир нь "инновац" гэх мэт хоёр "н" үсэг дарааллаж орсон үгний хоёр "н" үсгийн дунд нуруу нэмж бичих шаардлагатай байдаг.  Эс тэгвэл дараа нь уншихад таны толгойд "иговац" л гэж бууна шүү дээ.
Жишээ (Зураг 4.1):
Зураг 4.1 "н" үсгийн араас FVS3 зохицуулагчийг оруулсан жишээ.
Зураг 4.2 Noto Sans Mongolian тиг гадаад үгэнд орсон "н" үсэгт нуруу нэмсэнээр гарах ялгааг харуулсан болно. ("иговац" гэх үг байдаггүй.)

Гадаад үгийн "д" болон "т"

Гадаад үгийн "д" үсэг ямагт гогцоотой шилбэ "т" үсэг ямагт артын шилбэ хэлбэрээр ордог. д + FVS2 = ᠳ, т + FVS1 = ᠲ. Өөрөөр хэлбэл эдний алиных нь ч ард FVS1 зохицуулагч залгасан гадаад үгийн хэлбэрт шилжинэ гэсэн үг. (Зураг 4.3)
Зураг 4.3 д болон т үсгийн гадаад үгт орох хэлбэр. (д + FVS2 нөхцөлийг залгах нь зөв шүү. Зурагт буруу дүрсэлжээ, гүнээ хүлцэл өчье)

Үгийн адагт орсон "о", "ө"

Гадаад үгт орсон о, ө, ү үгийн адагт арай өөр хэлбэрээр төгсдөг ("у" үсэг хэвийн төгсөнө). Үүнийг мөн л FVS1 зохицуулагчаар зохицуулж болно. (Зураг 4.4)
Зураг 4.4 "о", "ө", "ү" үсэг гадаад үгийн төгсгөлд
үсэг Shift + e бус w үсэг дээр байдгийг анзаарагтун.

Нийтлэл бичицгээе!

Бичээд сурчихсан юм чинь одоо нийтлэл бичицгээе :)
  1. ГЭГЭЭ цахим хэрэглүүрийг хэрэглэе. (холбоос дээр дарж хэрэглүүрийг нээж болно)
  2. Үгээ бичээд 
  3. Хэмжээ, дэвсгэр, өнгө гэх мэт зүйлсээ тохируулаад
  4. Татаж аваад
  5. Татсан зургаа фэйсбүүкрүү чирээд л боллоо.
Ингээд та өөрийн гэсэн нийтлэлээ төвөггүй бичиж чадахаар боллоо. Амархан байгаа биз? Сэтгэгдэл үлдээгээрэй, нийтлэлийг Мэндээ
Энэхүү нийтлэлд ашигласан зургууд бүгд ГЭГЭЭ эсвэл Мэндээ миний өмч болно. Та энэ нийтлэлийн холбоосыг тараах бүрэн эрхтэй боловч энэ нийтлэлд орсон зургийг ашиглахдаа "зургийг Гэгээ блогоос" гэх мэтээр эх сурвалжийг бичихийг хүсье. Зохиогчийн эрхийг дээдлэгч танд баярлалаа.

Post a Comment

1 Comments

  1. Гэгээг дээр татах гэсэн чинь хэтэрхий мх хувийн мэдээлэл рүү нэвтрэх эрх шаардсан нь сонин санагдаад суулгаагүй ээ.

    ReplyDelete